Аравт

Түүх гэдэг ойлголтын тухай: Хүмүүсийн туулж өнгөрүүлсэн амьдралын тухай үнэн бодит өнгөрсөн амьдралын тухай мэдээллийг түүх гэнэ хэмээн цээжлүүлж зөвхөн өнгөрсөнөө мэдэх ёстой юм шиг ойлголт төрүүлж түүхийг он дарааллын хэлхээс болгож байгаа нь ирээдүй хойч үедээ түүхийн талаар бүрэн дүүрэн мэдлэг өгч чадахгүй байгаатай холбоотой.
Өөрөөр хэлбэл түүхийн багш нар түүхийн хичээлийг сонирхолгүй , он дарааллын хэлхээс болгож зааснаар түүхийн хичээл нойрны, ойлгомжгүй, залхуутай, ядаргаатай хэмээн цоллогдож, түүхийг үзэх үзэл өөрчлөгдөж буйг эс анзааран өчигдөрийг өнөөдөртэй холбон үүнээсээ маргаашийг бий болгоно гэдгийг ойлгуулаагүйгээс түүхийн хичээл хэнд ч хэрэггүй мэт болж хувирч өнөөдрийг хүрчээ.
Миний бие боловсролын байгууллагт 13 жил, сүүлийн Сүүлийн жилүүдэд их, дээд сургуулийн оюутнуудаас судалгаа авсанаар дунд сургуульд үзсэн түүхийн хичээл нойрны сонирхолгүй байсан гэж 68%-80% нь хариулсан байна. Яагаад түүхийн хичээл хэнд ч хэрэггүй болж хувирваа. Үүнд түүхийн багш нар бид буруутай.
Түүхийн багш М. Жавзансүрэнгийн I улиралд “Монголын түүх” хичээлийг зааж дуусаад оюутнуудаас авсан судалгаа
Оюутан залуустаа хандаж хэлэх үг Өнгө мөнгөний орчлонд оюун ухаан адлагдаж Өнгөрсөн үе рүүгээ их буугаар буудаж Өнө мөнхийн хүсэлдээ зөвхөн ирээдүйг бүтээж Өнөөдрөөр амьдрах Монголчууд хөөрийлөлттэй Түүхээ гээсэн далан жилийн шуурганд Түмэн олны сэтгэл зүрхээр тоголон Эгэл ардыг боомлин дарангуйлж Эх түүхийн хуудсанд хар толбо үлдээсэнээ санацгаая Эрин зууны босгонд хөл нүцгэн дүүжигнэж Эх орныхоо ирээдүйг сохроор харж Харийн түрэмгийлэгчдийн өлмийд сөгдөн Хар хайрцагны бодлого алдагдаж байсан үед Эх соёлоо дээдлэн хүндэлж Эгэлгүй авъяасыг нь нээн толилж Нөхөж баршгүй уй гашууг эдэлсэн ч Нөмгөн тавилантайгаа шүд зуун эвлэрээгүй Тийм л төрийн зүтгэлтнүүдийнхээ өмнө Тэнгэрлэг Монголчуудын түүх амилж Ийм л эгэл баатруудынхаа өмнө Их хувь тавилангаа дээдлэх гэж бид төрсөн Гэвч Өнгөрсөн баларсан түүх хэнд хэрэгтэй гэж Өрөвчхөн дүр үзүүлэн ард түмнээ хуурч Хэнд ч “хэрэггүй” түүхээр цангахгүй гэж Хэтдээ хэрэгтэй гэж эрдэнэсээ хулгайлж Түмэн олныг нүцгэн мөлхүүлсэн ардчилсан Монголд Түүхийн хуудсыг дэлгэн тавих эрх бидэнд оногдсон юм Ирээдүй хойч үедээ түүхээ мэдүүлэх гэж Эгэл нэгэн зүтгэлээр сэтгэлээ чангалан Өнгөрсөнд гарсан алдааг давтуулахгүй гэж Өмөөрөн хайрлах эх оронтой гэж Өстөн дайсны өмнө толгой бөхийлөхгүй гэж Өр зүрхэндээ цаасан овоо босгож Тэртээх он жилүүдийн гашуун зовлонг мэдрүүлэх гэж Тэнгэрт байгаа өвөг дээдсийнхээ нулимсыг амтлуулах гэж Өмөлзөн санах эх нутаг чинь энэ байна хэмээн хэлүүлэх гэж Өөдөсхөн газрын үнэ цэнийг ч мэдрүүлэх гэж Тусгаар байхын зол жаргалыг эдлүүлэх гэж Туйлширсан ардын нулимс гашуун байдгийг үзүүлэх гэж Цусаа урсган тэмцсэн зоригтнуудаар бахархуулах гэж Цахилах он жилүүдийн зовлон гунигийг мартуулахгүй гэж Эгэл тавилантайгаа зүгээр биш эвлэрч Эх түүхээ мэдэж гэмээнэ өнөөдөр бий болно гэж Өчигдөрөө мэдэж өнөөдрөө бий болгож чадсан цагт Өр зүрхэнд чинь маргааш багтдагийг сануулах гэж Түүхийн багш болсондоо омог бардам байгаа юм би Түмэн олныхоо итгэлийг даах гэж шазруун байгаа юм Улс Монголыг минь хөгжүүлэх нь та нар минь юм шүү Утаатай шороотой ч гэсэн эх орон чинь юм шүү Тэр их хөгжлийг та нар минь авчрах юм шүү Тив тивийн өмнө Монгол улсыг дархлах юм шүү УБ. 2011 он